Василийн Дагшин Сүм нь ОХУ-ын нийслэл Москва хотын төвд, Улаан талбайн өмнөд үзүүрт, Кремлийн ойролцоо байрладаг Ортодокс шашны сүм юм.
Тус сүмийг Оросын хаан Иван Грозный буюу Иван IV-ийн тушаалаар, Казаны хаант улсыг 1560 онд ялсан ялалтаа тэмдэглэн барьжээ. Сүмийн барилга олон жилийн турш үргэлжилсэн бөгөөд архитектурын хувьд түүхэн чухал ач холбогдолтой.
Сүмийн төв хэсэгт орших цамхаг нь 65 метр өндөр бөгөөд нийтдээ сонгино хэлбэртэй, өнгөлөг 9 бөмбөгөр оройтой. Эдгээр дээвэр нь сүмийг ертөнцийн диваажин мэт харагдуулдаг онцгой уран хийцтэй. Эвлүүлдэг тоглоомоо гэр бүлээрээ хамт угсраад гэртээ сувинер болгон байршуулаарай.