Тауэр гүүр нь онцгой хос хэлбэрийн өргөгддөг (татдаг) гүүрийн загвараараа алдартай бөгөөд гүүрийн төв хэсэг нь өндөр хөлөг онгоцнууд нэвтрэх үед дээш өргөгдөх боломжтой байдаг.
Гүүрийн архитектур нь нео-готик хэв маягтай, сүрлэг, гоёмсог хийцтэйгээрээ ялгардаг. Гүүрийн өргөгдөх хэсгүүд нь тэнцвэржүүлэгч механизмтай тул хялбархан өргөж, буулгах боломжтой.
Анх гүүрийг өргөх хөдөлгүүрийг уурын хөдөлгүүрээр ажиллуулдаг байсан бол өнөө үед энэ үйлдлийг гидравлик системээр гүйцэтгэдэг болсон. Ингэснээр гүүрийг илүү зөөлөн, үр ашигтайгаар ажиллуулах боломжтой болжээ. Эвлүүлдэг тоглоомоо гэр бүлээрээ хамт угсраад гэртээ сувинер болгон байршуулаарай.