Хүүхдийнхээ бодлыг ойлгох эцэг эхийн гарын авлага

2025 оны 10 сарын 17

Хүүхдийнхээ бодлыг ойлгох эцэг эхийн гарын авлага

Хүүхдийн тань өнөөдрийн бодлууд ирээдүйд олон жилийн туршид тэдний дотоод ертөнцөд нөлөөлдөг.


Хүүхдийн тань тархинд юу болж байна вэ?

Хүүхдүүдийн ихэнх нь бодлоо бодит байдал уу эсвэл хийсвэр бодол уу гэдэгтэй хольж, ялгаж салгаж сураагүй байдаг.


Хүүхдийн бодол яг таных шиг тасралтгүй байдаг.


Хүүхдийн өдөр тутмын амьдрал хоёр ертөнцөд өрнөдөг

👶Гадна ертөнц — өрөө, анги, тоглоомын талбай, найз нөхөд, гэр бүл

👶Дотоод ертөнц — бодол, санаа зовнил, дотоод дуу хоолой

Хүүхдийн дотоод ертөнц нь тэдний амьдралд үзүүлж буй нөлөө нь гадна орчинтой харьцуулшгүй ихээр нөлөөлдөг. Бодол бүр нь өнгийн дусал мэт, өдөр бүр хуримтлагдаж дотоод ертөнцийн “дуу авиаг” бий болгодог.


Хүүхдийн бодлыг ойлгох арга

Сэтгэл гаргасан ярилцлага хийх. Жишээ асуултууд:

“Сүүлийн үед хамгийн их бодож байгаа зүйл чинь юу вэ?”

“Хэрэв чи бодлоо бариад надад үзүүлж чадвал ямар хэлбэртэй харагдах вэ?”


👩‍👧👨‍👧Дотоод дуу хоолойг эерэг болгох аргууд

Хүүхдийн тархи нь нейропластик чанартай тул дадал зуршилтайгаар бодлоо өөрчилж чаддаг. Зарим арга:


“Yet” буюу “Хараахан” — “Би сагсан бөмбөгт муу” → “Би хараахан сагсан бөмбөгт сайн болоогүй байна.”

Шилдэг найз картан тоглоом — Хүүхдэдээ өөртөө хэр эелдэг байхыг зааж өгнө.


👩‍👧👨‍👧Шинжлэх ухааны үндэслэл

Эдгээр дадлууд нь тархины шинэ нейрон замыг бий болгож, хуучин ашиггүй зуршлуудыг алга болгодог. Судалгаагаар бодлоо таньж, чиглүүлж сурсан хүүхдүүд сэтгэлзүйн тэсвэр, өөртөө итгэл, асуудал шийдэх чадвар, харилцааны ур чадвар, стрессийн удирдлага сайжирдаг.


Яаж эхлэх вэ?

Энэхүү арга барилыг хэрэгжүүлэхэд туслах Картан тоглоом буюу гарын авлага нь тун удахгүй AwardToys дэлгүүр дээр албан ёсны эрхтэйгээр ирнэ.


Эх сурвалж: Шалини Самтани, Open The Joy үүсгэн байгуулагч | 2025.08.28

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл